Monday, March 4, 2013

Их сургуулиудын үйлчилгээг оюутнуудаар үнэлүүлэх

Энэхүү төслийг БШУЯ, Ардчиллын боловсролын төв, МОХ хамтран 2013 оны 1 сарын 04-ээс 3 сарын 05-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаанд сонгосон их сургуулиудын төлөөлөл болох ОТИС, МУБИС, ХУИС-уудыг хамран гүйцэтгэж байгаа билээ.
Энэ төслийн хүрээнд оюутан болон сургуулийн удирдлага багш нар хоорондоо бүтээлчээр хамтран ажиллаж боловсролын үйлчилгээнд нийгмийн хариуцлагын хандлага, арга барилыг нэвтрүүлэх болон оюутны хяналтыг бий болгосноор сургалтын үйл явц, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Төслийн үзэл санаа, зорилгыг манай сургууль бүрэн дэмжиж оролцсон бөгөөд уг төсөлд хэрхэн бэлтгэх, юуг яаж хийх талаарх сургалтанд багш нарын төлөөлөл 1, 10 оюутны төлөөлөл хамруулсан. Төслийн сургалтын дүнд олж авсан мэдлэг, аргачлалаа ашиглан сонгогдсон 10 оюутан төслийн зүгээс сонгосон 1 ментор багшийн бүрэн удирдлага чиглүүлгийн дор сургуулиа үнэлэх оюутны онооны карт боловсруулан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оюутнуудаас санал асуулга, фокус бүлгийн ярилцлага хийн гарсан үр дүнгээ хэлэлцэж сургуулиа үнэллээ.
Энэхүү төслийн тайлангийн үйлчилгээ үзүүлэгч болох багш, ажилчид, удирдлагын төлөөлөл, үйлчилгээ хүртэгч болох оюутны төлөөллийн 2 талын уулзалт 3 сарын 1-д Улаанбаатар рестораны Хар хорин хурлын зааланд болж өндөрлөлөө.
Төслийн уулзалтанд БШУЯ-ны мониторингийн албаны дарга, мэргэжилтнүүд, авилгатай тэмцэх газрын төлөөлөл, МОХ, стандарт хэмжилзүйн газрын төлөөллүүд оролцож санал солилцлоо. Уулзалтын үеэр тус сонгогдсон сургуулиудын оюутнуудын төлөөлөл, удирдлагын төлөөлөлүүд төслийн явцад оюутны онооны картаар үнэлсэн үнэлгээний тайлангаа хэлэлцэж. хоёр тал яагаад ийм оноогоор үнэлсэн үндэслэлээ хэлэлцэн зөвшилцөлд хүрч нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргалаа.

"Их сургуулийн үйлчилгээг оюутнуудаар үнэлүүлэх нь" төслийн явцад ирүүлсэн саналын дагуу хийгдэх ажлын төлөвлөгөө
Сайжруулах үйлчилгээ
Авсан үнэлгээ /1-5 оноо/
Үйл ажиллагаа
Цаг хугацаа
Хариуцах эзэн
Шаардагдах нөөц, эх үүсвэр
Хүний нөөц
Төсөв
1
Техник хангамж
3.2
Интернэтийн хурдыг 1mb байсныг 3mb болгон нэмэгдүүлсэн. Интернэтийн рутерийн байрлал зөв тогтоох, байршуулах ажил хийх
2013.03.15
Сургалтын албаны дарга Л.Мягманхүү, Оюутны төлөөлөл Тэгшбаяр

төсөв
Номын сангийн баяжуулалт хийх, Оюутнуудаас ямар ном сурах бичиг авах санал асуулга авах ба үүнийг номын фонд бүрдүүлэлтэнд тусган ажиллах, Судалгааг 2013.04.30 гэхэд авч дуусгасан байх, 2013.09.01 гэхэд судалгааг үндэслэн фонд бүрдэлт хийх
2013.09.01
Номын сангийн эрхлэгч Ч.Дуламсүрэн, Оюутны төлөөлөл М.Уранчимэг
Хүний нөөц
төсөв
2
Цайны газрын үйлчилгээ
3
Багш нарын төлөөлөл, цайны газрын ажилтан, оюутнуудын төлөөлөлийн ажлын хэсэг гарч хоолны чанарыг яаж сайжруулж болох талаар гурвалсан уулзалт хийх
2013.03.11
Ерөнхий нягтлан бодогч Б.Жанлав, Оюутны төлөөлөл Дөлгөөн
Хүний нөөц

3
Нэмэлт үйлчилгээ авах боломж
3
Оюутнууд ангийг хүлээлцэх дэвтэрт гарын үсэг зурж хүлээн авч ашиглах, Сургууль тус бүрт бие даалтын өрөөг байгуулах
2013.04.30
Ерөнхий менежер Р.Чулуунбаатар, оюутны төлөөлөл, Лавура, Энхжин
Хүний нөөц
төсөв
4
Үйлчлэгч нарын зан харилцааны соёл
4
Үйлчилгээний ажилтнуудын харилцааны соёлын талаар лекц, яриа таниулга хийх
2013.03.27
ДХШҮ-ний албаны дарга А.Буянжаргал, оюутны холбооны тэргүүн Үүрийнтуяа
Хүний нөөц
төсөв
5
Нийгэм соёлын арга хэмжээ
3.4
Дугуйлангууд хичээлүүлэх, одоо ажилладаг дугуйлангууд болон нэмэлт ямар дугуйлан нээн ажиллуулах сонирхолтой байгаа талаар оюутнуудаас судалгаа авах
2013.03.15
Хүмүүнлэгийн сургуулийн захирал Э.Номин, оюутны төлөөлөл Төгөлдөр
Хүний нөөц

6
Шийдвэр гаргах түвшиний оролцоо
2.5
Удирдлага, оюутны уулзалт зохион байгуулж, ямар үйл явцад оролцох тухай нэгдсэн жагсаалт гаргах
2013.03.11
Хүмүүнлэгийн сургуулийн багш Б.Галиндэв, оюутны баг
Хүний нөөц


No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам