Wednesday, January 30, 2013

Mэндчилгээ


Улс орныхоо оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, цаг зав, мэдлэг оюунаа харамгүй зориулж яваа нийт эрдэмтэн багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Мянга мянган хүүхэд залууст эрдмийн их үүдийг нээн өгч хэзээ ч шавхагдашгүй хамгийн эрхэм үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй энгүй их ачтан багш, сурган хүмүүжүүлэгч та бүгд билээ.


Багш хэмээх энэ эрхэм нэрээр овоглосон энэ хорвоогийн гэгээн үйлстэн таны ухаан тань хурц, үг тань мэргэн, шавь тань цовоо сэргэлэн байж олон олон эрдэмтэн мэргэд, мэргэжилтнийг бэлтгэх болтугай.

Он цаг улиран өнгөрөх тусам шавь нар тань олширч, шавийн тань хийсэн бүтээсэн сайн сайхан үйл болгон Монгол улсынхаа ирээдүйг гэрэлтүүлж байгаасай.

Шинийг сэдэх мэргэн санаагаараа үргэлж манлайлагч нь байж мэдлэг оюуны эхийг түгээж байдаг Отгонтэнгэр их сургуулийн нийт багш нартаа Монголын багш нарын баярын 47 дахь жилийг тохиолдуулан ажлын их амжилтыг хүсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Отгонтэнгэр их сургуулийн захиргаа
Сэтгүүлзүйн тэнхимийн хамт олноос

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам