Thursday, January 24, 2013

АНУ-ын Брижфордын Их Сургуулийн төлөөлөгчид Отгонтэнгэр Их Сургуульд айлчиллаа

 АНУ-ын Брижфордын Их Сургуулийн профессор Томас Ворд, Ян Мин Юү нар   Отгонтэнгэр Их Сургуульд  айлчилан тус сургуулийн захирал, удирдах зөвлөлүүд болон  багш нартай уулзаж санал солилцжээ.
Тус айлчлалын зорилго нь Монголын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны хэлэлцээр хийх,  хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх, тодорхой чиглэлээр шалгуур хангасан оюутнуудыг Брижфордын Их Сургуульд хөнгөлөлт тэтгэлгээр сургах явдал байлаа.
    
 Энэ үеэр  Отгонтэнгэр их сургуулийн удирдлага, удирдах зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалтын үр дүнд “2+2” хөтөлбөр мөн багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж энэ талаар тодорхой хугацаанд судалгаа явуулахаар зөвшилцсөн байна.
 Айлчлалын төгсгөлд профессор Томас Ворд “Брижфордын Их Сургууль болон тус сургуульд суралцах тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах боломж“ сэдвээр оюутнуудад мэдээлэл өгчээ. Мөн  профессор  Ян Мин Юү “Шүүх ажиллагааны үйл явцад хэвлэл мэдээллийн хэргэслийн оролцоо” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, багш оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өгчээ.
Хүндэт зочидод зориулан Отгонтэнгэр Их Сургуулийн авъяаслаг оюутнууд урлагийн тоглолт сонирхуулж хүндэтгэл үзүүлжээ.
Бэлтгэсэн: Н.Зултунгалаг



No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам