Tuesday, December 4, 2012

Ази, Номхон далайн бүс нутгийн хууль зүйн клиникүүдийн анхдугаар форумд оролцлоо

Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч М.Ариунаа 2012 оны 11 сарын 23-26-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүс нутгийн Хууль зүйн клиникүүдийн анхдугаар форумд оролцсон Монголын төлөөлөгчдийн багийн гишүүнээр явж оролцоод ирлээ.  Тус форумд БНХАУ, Монгол Улс,  Өмнөд Солонгос,  Япон, Тайланд, Вьетнам, Энэтхэгийн хууль зүйн их, дээд сургуулийн Хууль зүйн клиникийн 100 гаруй багш нар оролцож хууль зүйн клиник сургалтын
өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, төрөлжсөн клиник байгуулах арга зүйн асуудал, хууль зүйн клиник сургалтын стандартчиллын асуудал зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн нэгдсэн болон салбар хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаа явууллаа.
Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн ХЗКСТ төрөлжсөн клиник байгуулах салбар хуралдаанд оролцож, өөрийн клиникийн үйл ажиллагааны онцлог, чиглэлийн талаар санал солилцов.  Мөн Бээжингийн Их сургуулийн Хууль зүйн сургууль, Ренмин Их сургуулийн хууль зүйн сургуулийн хууль зүйн клиникийн үйл ажиллагаа, сургалттай танилцаж туршлага солилцов.
Энэ бүс нутгийн хууль зүйн клиникийн 2 дахь форум 2013 оны 9-р сард Энэтхэг улсад зохион байгуулагдахаар боллоо.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам