Sunday, December 2, 2012

БШУЯ-ны салбарын шинэчлэлийн 100 хоног

Ойрын өдрүүдэд шинэчлэлийн засгийн газрын 100 дахь хоног тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан БШУЯ салбарын шинэчлэлийн 100 хоног тайлан хэлэлцүүлгийг энэ сарын 28-д хийлээ. Хэлэлцүүлэгт хот хөдөөгийн боловсролын салбарт ажиллаж буй багш, эрдэмтэд оюутан сурагчдын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Насанбаяр салбарынхаа бодлого, чиглэл, зорилго, зорилтоо танилцуулсны зэрэгцээ тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх төсөл төлөвлөгөөгөө танилцууллаа.
Юуны өмнө боловсролын салбарын үйл ажиллагааны тэргүүлэх 4 чиглэлийг
1. Сурагч оюутан багш хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж тогтолцооны шинэчлэл хийх
2.  Боловсролын чанар хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх
3.  Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар үр өгөөжийг дээшлүүлэх
4.  Боловсрол шинжлэх ухааны салбарын менежмент, эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх гэж тодорхойлжээ.
Өнөөдөр боловсролын салбарт тэр дундаа цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муугаас олон арван хүүхэд гэртээ хүмүүжиж, ерөнхий боловсролын  сургуулиуд гурван ээлжээр хичээллэх дээрээ тулаад байгааг бид мэднэ. Энэ асуудлыг шийдэх хамгийн гол гарц нь сургууль цэцэрлэгийг шинээр байгуулах, багшлах боловсон хүчнийг бэлтгэх явдал юм. Хэрэв бид ирэх дөрвөн жилд 1 их наяд 700 тэрбум төгрөг улсын төсөвт суулгаж 1200 барилгыг шинээр барьж чадвал бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж, аятай тухтай орчинд суралцах боломжийг нь бүрдүүлж чадна гэж үзэж байна.
 Салбарын хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцсон бөгөөд тэрээр “Бид салбартаа чанарын шинэчлэл хийхээр зорьж байна. Гэхдээ бид энэ шинэчлэлийг агаараас, хий хоосон зүйлээс гаргаж ирээгүй ээ. Манай салбарын үе үеийн багш эрдэмтэн, ажилчин албан хаагчдын олон жилийн ажлын туршлага, судалгаа дүгнэлтэнд тулгуурлан  чанарын шинэчлэл хийхээр зорьж байна. Өнөөдөр хийгээд эхэлчихсэн ажлууд ч олон байна. Чанартаа анхаарна гэдэг нь хүүхэд бүрт анхаарал тавина аа гэсэн үг. Ер нь боловсролын салбар гэдэг бол сургуулийн өмнөх боловролоос эхлээд шинжлэх ухааны боловсрол хүртэл бүхэл бүтэн цикл хэлбэрээр явагддаг зүйл. Манай салбарт хамааралгүй нэг ч айл өрх байхгүй.нөгөө талаас хөгжлийн үндэс нь боловсрол. Мэдлэг боловсролоо орхичихоод хөгжилд хүрсэн нэг ч улс орон байхгүй. Тиймээс бид хүүхэд бүрийг боловсролтой иргэн болгохын тулд чанарын шинэчлэл хийж байна” гээд  энэ салбарт тулгамдаад байгаа хийгээд түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэгт оролцогсодтой санал бодлоо хуваалцсан юм. 
Д.Ганчимэг

 

 

 



No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам