Monday, April 9, 2012

Сэтгүүл зүйн тэнхимийн танилцуулга

Тэнхимийн эрхэм зорилго: Нийгмийн ухааны ерөнхий онол, олон ургальч үзэл баримтлал, судалгааны арга зүйг оюутнуудад эзэмшүүлж, өнөөгийн нийгмийн олон талт үзэгдлүүдийг танин мэдэж тайлбарлах, сонголт хийж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх хандлага төлөвшүүлнэ.
Сэтгүүлзүйн тэнхим нь 2004-2005 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлаас эхлэн “Нийгмийн ухааны тэнхим” нэртэйгээр, 2007-2008 оны хичээлийн жилээс “Сэтгүүлзүйн тэнхим” нэртэйгээр сургалт-эрдэм шинжилгээ болон олон нийт хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 1998 онд сэтгүүлч мэргэжлээр анхны төгсөлтөө хийж байсан тус тэнхим нь эдүгээ Монгол улсыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх, өндөр хариуцлага бүхий 200 орчим хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчийг бэлтгэн гаргаад байна.
Одоо тус тэнхимд сэтгүүл зүй, нийгмийн ухааны 9 багш лекц, семинар болон дадлагын хичээлийг удирдан явуулж байгаагаас магистр багш-7 (эдгээрээс докторант багш-5), доктор /Ph.D/-2, ажиллаж байна.
Сургалтыг чанартай явуулж оюутанд өндөр боловсрол эзэмшүүлэхийн тулд багш нар өөрийн заах арга, ур чадвар, эрдэм боловсролоо байнга дээшлүүлэн ажиллаж, оюутны хүмүүжлийн ажилд жигд анхааран хичээлийн жилийн туршид урлаг, соёл, спорт, зан заншилтай холбоотой оюутны ерөнхий мэдлэг, соёлын хүрээг тэлэх арга хэмжээг уламжлал болгон зохион явуулах зорилго тавин ажиллаж байна. Тухайлбал, 
  1. “Гэр бүл-орчин” сэдэвт багш оюутны хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон улсын хэмжээнд 17 удаа удирдан зохион явуулсан.
  2. “XXI зууны Монголын сэтгүүлзүйн тулгамдсан асуудлууд” “Монголын түүхийн зарим асуудал” сэдэвт багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  3. “Эх түүхийн мөрөөр” сэдэвт мэдлэг сорих тэмцээн
  4. “Бид сэтгүүлч” АСТ зэргийг нэрлэж болно.
Өнөөдөр манай төгсөгчдөөс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад идэвхтэй, үр бүтээлтэй ажиллаж байгаа олон арван сэтгүүлчид байна. Тухайлбал, ММ агентлагийн сурвалжлагч Х.Эрдэнэбулган, МҮОНТВ-ийн уран бүтээлийн 4-р нэгдлийн редактор Ариунаа, Еagle телевизийн нэвтрүүлэгч-сурвалжлагч Н.Баасандамба, Б.Батдорж, ТВ-9 телевизийн сурвалжлагч С.Ганбаяр, Н.Биндэръяа, М.Лхамдулам, Ариунцэцэг, ТВ-5 телевизийн сурвалжлагч О.Уянга, Б.Алтанзул, С-1 телевизийн нэвтрүүлэгч-сурвалжлагч Ш.Ганбаяр, ЗЦГ-ын ХМА Ө.Сүрэнжав, “Өнөөдөр” сонины сурвалжлагч Э.Энхмаа, Ардчилал сонины сурвалжлагч Г.Болортунгалаг, МҮОНР-ийн сурвалжлагч Мөнхбаяр, Энхбилэг, Одбаяр, Монгол телевизийн нэвтрүүлэгч-сурвалжлагч Энхболор, Б.Саруул зэрэг олон арван сэтгүүлчид олон нийтэд мэдээлэл түгээх үүргийг гүйцэтгэж байна.
Танхимд олж авсан мэдлэгийг хичээлийн бус цагаар, оюутны бие даасан ажиллагааны явцад бататган гүнзгийрүүлж оюутныг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор Сэтгүүлчийн уран чадварын дугуйланг хичээллүүлж байна.
Сэтгүүлзүйн тэнхим нь МУИСийн НШУС-ийн Сэтгүүл зүй, Философи, Улс төр судлалын тэнхим Үндэсний Хувцасны Академи, Монгол костюмс ХХК, Үндэсний түүхийн музей, Жуковын музей, МУБИС-ийн сэтгүүлзүй, улс төрийн тэнхим, Цагдаагийн Академи, Монголын хэвлэлийн хүрээлэн, Хүмүүнлэгийн их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим зэрэг хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудтай байнгын холбоотой байж хамтран үйл ажиллагаа явуулж байдаг.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам