Monday, April 9, 2012

Дорно дахины хэлний тэнхим

Дорно дахины хэлний тэнхимд хятад, солонгос, япон, хэлний мэргэжлийн 11 багш, хэл шинжлэлийн ухааны 3 багш лекц болон дадлагын хичээлийг удирддагаас хэл шинжлэлийн ухааны доктор багш 2, магистр багш 11, мэргэжилтэн багш 2 ажиллаж байна. Тэнхимийн харьяанд япон, солонгос, хятад хэлний орчуулагч-багш мэргэжлийн нийт 12 ангитайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
1991 он буюу сургууль анх үүсгэн байгуулагдсан 1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн япон, хятад хэлний мэргэжлийн ангийг нээн сургалт явуулж ирсэн бөгөөд 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн солонгос хэлний мэргэжлийн ангийг шинээр нээн, шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чармайн ажиллаж байна.
Дорно дахины хэлний тэнхим нь 2000 оноос Японы Дайто Бунка их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан 2005-2006 оны хичээлийн жилээс тус сургуулийнхантай хамтран ОТИС-д япон, монгол оюутнуудыг холбосон теле-конференци ажиллуулсан.
Мөн Японы Комазава охидын их сургуультай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж буй бөгөөд жил бүр тус сургуулийн 10 гаруй оюутан багш нар манай сургуульд зочилж, оюутнуудтай уулзалт зохиох, аялал хийх зэргээр нөхөрлөж буй нь хоёр орны хэл, соёлыг харилцан суралцахад үр ашигтай байна. Багшлах боловсон хүчин бэлтгэх зорилгоор Комазава охидын их сургуульд манай сургуулиас 1 багш тус сургуулийн магистрантурт суралцаж төгссөн. Түүнчлэн япон хэлний оюутнууд долоо хоногт 2 удаа Комазава их сургуультай интернет хичээл зохион байгуулж байгаа нь хэлний бодит орчин бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байна.
Японы Сока гаккай их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсний дотор тус сургуулийн доктор профессор Икэда Дайсүкэ ОТИС-ийн хүндэт доктор болсон нь тэмдэглүүштэй зүйл юм.
Солонгосын Сун Шил их сургуультай удаан хугацааны туршид хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Энэ хичээлийн жилээс эхлэн Солонгосын олон улсын оюутнуудын байгууллага /IYF/-тай хамтран ажиллаж эхлээд байна. Энэхүү байгууллагын шугамаар 2006 оны 7 сард тус сургуулиас 10 оюутан багшийн хамт Солонгост зохиогдох оюутнуудын олон улсын чуулга уулзалтад оролцсон ба жил бүр 2 оюутан тус сургуульд суралцаж байна.
2008 оноос Тайваны Мин Чуанийн их сургуультай хамтран жил бүр “Хятад хэлний заах арга зүй” сэдэвт багш нарын форумыг уламжлал болгон явуулж байна.
2007-2008 оны хичээлийн жилд БНСУ-ын Конгжү үндэсний их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
Тайваний Мин Чуаны их сургуулийн хөрөнгө оруулалтаар “Тайваний боловсролын төв”-ийг байгуулан бакалавр, магистрын түвшинд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
2008-2009 оны хичээлийн жилд япон Комокава охидын их сургуультай хамтран телемост зайн сургалтын төслийг хэрэгжүүлж эхлэв.
2009-2010 оны хичээлийн жилд Тайваний Мин Чуаны их сургуультай хамтран “Хятад хэлний заах арга ” форум болон хятад хэлний уран илтгэлийн улсын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай болов.
2010-2011 оны хичээлийн жилд Тайваний Мин Чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Хятад хэлний кабинет
Лингафоны танхим 1

Лингафоны танхим 2

Солонгос хэлний кабинет

Телемост

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам