Monday, April 23, 2012

Шилдэг нийтлэлч оюутан шалгарууллаа

Шилдэг нийтлэлч оюутан 200.000 төгрөгөөр шагнууллаа 
“Өглөөний сонин”, Монголын Сонины Холбоо, Монголын Сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй шилдэг нийтлэлийн уралдааныг ОТИС-ийн сэтгүүлзүйн ангийн оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Шалгаруулалт гэрийн даалгавар, шууд бичлэг гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд чөлөөт сэдвээр бичих эхний шатанд оюутнууд нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг соёлын олон асуудлыг тал бүрээс нь хөндөн олон сайхан эссэгээрээ өрсөлдсөн юм.
Уралдааны хоёрдугаар шат шууд бичлэг байлаа. Зохион байгуулах комисс болох шүүгчдийн бүрэлдэхүүн “Чимээгүй хөнөөл” сэдвийн дор шууд бичлэг хийлгэв. Уралдааны шүүгч сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Б.Галиндэв, Х.Энхтуяа болон “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Б.Ундармаа, н.Пүрэвсүрэн нар оюутнуудын бичлэгийг уншиж шүүн ярилцаад 1-р байр-Сэт-3б А.Давааням-200.000, 2-р байр-Сэт-3а Г.Байгаль-150.000, 3-р байр-Сэт-3б П.Нэмэхбаяр-100.000, тусгай байр-Сэт-3а Болормаа, Сэт-4б Э.Номин тус бүр 50.000 төгрөгөөр шагнууллаа. Эхний 3 байрт шалгарсан нийтлэл уралдааны 2-р шатанд сэтгүүлзүйг бусад найман сургуулийн шалгарсан оюутнуудтай өрсөлдөнө. Шалгарсан нийтлэлүүд “Өглөөний сонин”-д цувралаар нийтлэгдэнэ.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам