Monday, April 23, 2012

Отгонтэнгэр Их сургууль шилдэгээр шалгарлаа

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн Боловсролын Газар, “Мишээл групп” компани хамтран боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлуудыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжил сонголтоо зөв хийж, чанартай боловсрол эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлэх, их, дээд сургууль, коллежиудад элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай элсэх журам, заавруудын талаар таниулга, сурталчилгаа явуулах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2012” үзэсгэлэн 2011 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 06-НААС 09-НИЙ ӨДРҮҮДЭД “МИШЭЭЛ ЭКСПО” төвд зохион байгуулагдлаа.
Уг үзэсгэлэнд Отгонтэнгэр Их сургууль жил бүр оролцдог бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд ирээдүйн мэргэжил боловсролоо сонгох гэж байгаа сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгч тайлбарлан таниулахад онцгой анхаарч ажиллалаа. Үзэсгэлэнг нийт 22.000 гаруй сурагчид, эцэцг эхчүүд ирж сонирхсон байна. Тэд сургуулийн орчин, материаллаг бааз, гадаад харилцаа, багшлах боловсон хүчин гэх мэт олон зүйлийг сонирхож байсан бөгөөд манай сургуулийн танилцуулга бүхий мэндчилгээ урлагийн тоглолтыг ихэд сонирхон үзсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн бас нэгэн онцлог бол үзэсгэлэнд оролцсон нийт 80 гаруй их дээд сургууль, коллежуудаас шилдэг 5 сургуулийг шалгаруулсан явдал юм. ОТИС үзэсгэлэнд оролцсон бэлтгэл байдал, өөрийнхөө сургуулийг хэрхэн танилцуулж олон хүнийг хамруулж байгаа, хүүхдүүдэд зориулан бэлтгэсэн урлагийн тоглолт гэх мэт олон үзүүлэлтээрээ шилдэг таван сургуулийн нэг болон өргөмжлөлийн эзэн боллоо.





No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам