Friday, April 20, 2012

“Отгонтэнгэр шүтээн”-д тавиад найрагч шүлгээ сойлоо

Гаргалгаа нь тод зүүд шиг
Энэ насны минь амьдрал
Ганц л том алдвал
Эргэж ирдэггүй цаг хугацааг
Чи надад ойлгуулсан...
Отгонтэнгэр шүтээн яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт МУИС-ын оюутан С.Начин “Чиний илгээлт”-ээрээ ийнхүү шүлэглэжээ.
Жил бүр ОТИС-ийн сэтгүүлзүйн тэнхимээс зохион байгуулдаг “Отгонтэнгэр шүтээн” яруу найргийн наадам оюутан залуусын хүсэн хүлээдэг наадмын нэг болсон нь харагдаж байлаа. Тэд яруу найргийн акулудтай өрсөлддөггүй. Тэд энэ л наадамд хэнээс ч эмээлгүй зөвхөн өөрийнхөөрөө байж, сэтгэлгээнийхээ ураар өрсөлдөж жинхэнэ эрх чөлөөг мэдэрч чаддаг болохоор тэр. Наадмын ерөнхий шүүгч яруу найрагч Жа.Баяраа, залуу яруу найрагч О.Цэнд Аюуш, сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор Б.Галиндэв нар ч жилээс жилд оюутнуудын оролцоо, бичлэгийн ур чадвар өсөж байгааг ярьж байна.
“Отгонтэнгэр шүтээн”-ий хоёр, гуравдугаар байранд МУИС-ийн оюутан н.Саранчимэг, н.Лхагвасүрэн, тусгай байранд “Их Монгол” дээд сургуулийн оюутан н.Энхтайван нарын сойсон шүлэг барианд орлоо. Одоо та бүхэндээ наадмын тэргүүн байранд орсон яруу найрагчийн шүлгийг сонордуулья.

С.Начин            Чиний илгээлт
1. Гаргалгаа нь тод зүүд шиг
Энэ насны минь амьдрал
Ганц л том алдвал
Эргэж ирдэггүй цаг хугацааг
Чи надад ойлгуулсан
2. Алхааны минь чимээ суларч
Хөлөө чирэн гачлантайгаар
Амьсгал бүрээ чагнаж алхахад
Хөндий цээжнээ зүрх цохилдгийг
Чи надад мэдрүүлсэн
3. Хачин чигтэй энэ ертөнцийн
Оньсого бүрт цоож байдгийг
Харуусаж гансарсны дараа
Огт оргүй санагдахыг
Чи надад таниулсан
Уулс гурвалжин байдаг шиг
Амьдрал буй
Цаг хугацаа минь ч
Гурвалжин дүрсэнд хуваагднам
Өнгөрсөн одоо ирээдүй
4. Уруул бүхэнд хүрэхэд
Сэтгэл заримдаа төөнөдөггүйг
Учирсан амрагууд
Санааны цаана цөвдөлтэйг
Чи надад учирласан
5. Өнгөний тухай мэдээлэлгүй надад
Сүүдрийн цаана ч гэрэл байдгийг
Өнө мөнхөд дурсагдахаар
Сайхан инээдээрээ
Чи надад илгээсэн
6. Эргэн тойрны анир чимээг
Нам гүм болтол чагнах
Эхний бөгөөд эцсийн газардалтаа
Навчис хаяж хийдгийг
Чи надад чагнуулсан
7. Далайн түрхрэлт цамнахдаа
Эргийн хөвөөг зугуу зугуухан ярж
Дотогш тойрогтон цөмрөхдөө
Эргүүлэг үүсгэн оддогийг
Чи надад чагнуулсан
8.Зөн совингийн гэх энэ хорвоод
Өөртөө л хүн бурхан гэдгийг
Зүрхнээсээ ч тод сонсогдох
Өгөөмөр хайраараа айлган
Чи надад захисан
9.Орчлонгийн дээд амгалан нь
Харьцуулшгүй хязгаараас
Оногдохуйн жамыг сөрдгийг
Хамгийн дөт зам гэж
Чи надад хариулсан
10. Мөнхийн гэсэн юм үгүй
Тодотгох зүйлгүй өдөр хоногуудыг
Мөрөөдлийнхөө үзүүрт зангидаад
Тэнгэр лүү хөөрөх аргыг
Чи надад зөвлөсөн
11. Уяандаа түүртэж гаслан гангинах
Нэгэн хэвийн зээлдмэл цаг үеийн
Уг дүр лүү нь шулуун ширтэх
Нүдээ цавчихгүй байх аргыг
Чи надад заасан

“Аав аа, энэ юу вэ?” гэх охиныхоо гарт
Хаврыг атгуулаад
Хамгийн сайхан мөрөөдлийг нь
Аман дотроос нь гарах дуу авианаас
                Сонсох сон
“Ээж ээ, энэ юу вэ? ” гэх охиныхоо гарт
Намрыг атгуулаад
Нартаас амтлах хүслийг нь
Энхрийхэн инээдийнх нь
                Цангиналтаас
Чагнах сан














No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам