Wednesday, March 28, 2012

Ректорын мэндчилгээ

Мэдлэг, мэдээллийн эрин зуунд сурч, хөдөлмөрлөж байгаа эрхэм оюутан, магистрант, докторант, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, нийт төгсөгчид, элсэгчид, хамтран ажиллагч байгууллага, хамт олон, хувь хүмүүс та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын баяртай байна.Монгол улс дахь хувийн хэвшлийн анхны их сургууль болох Отгонтэнгэр Их Cургуультай ажил үйлс, сэтгэл зүрхээрээ холбоотой нийт байгууллага, хамт олон, хувь хүмүүст хамт олныхоо өмнөөс талархал дэвшүүлье. Ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн манай сургуулийн нэр хүнд дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд өсөн нэмэгдэж гадаадын 30 гаруй их, дээд сургууль, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцон багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, шинжлэх ухааны болон хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтыг эх орондоо түгээн дэлгэрүүлж, даяаршлын үйл явцтай хөл нийлүүлэн дэлхийн жишигт хүрэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж явна.
Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд дээд боловсролтой мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг ухамсарлан эрдэм номын оргил өөд тэмүүлэгч эрхэм хүмүүн таны ирээдүйн замыг тань бид гэрэлтүүлье.
Монгол улсын боловсролын салбар дахь Отгонтэнгэр Их Сургуулийн түүх үргэлжилсээр байна. Бид цаашид ч улам арвин үйл хэрэг, эрдмийн их ажил, амжилт бүтээлээр түүхээ баяжаах болно.
Боловсролыг эрхэмлэгч та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.
Дэд профессор Д.Наранчимэг

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам