Wednesday, March 28, 2012

Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ

1991 онд тулгын чулуугаа тавьж байсан сургууль маань өнөөдөр 20 жилийг ардаа орхиж 2200 гаруй оюутан, 200 гаруй багш, ажиллагсадтай өнөр өтгөн айл болж өөрийн оронд төдийгүй дэлхийн олон улс оронд хэдийнээ танигдах болжээ.
Өнгөрсөн хугацаанд сургууль маань бүтцийн 3 сургуультай болж өргөжин, 20 орчим мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчдийн 80-аад хувь нь ахисан түвшинд суралцаж байгаа буюу ажлын байртай болсонд бид баяртай байдаг.
Отгонтэнгэр Их Сургуулийн хамт олон эрхэм зорилгодоо нийцсэн чанартай боловсрол олгохын тулд эдийн засаг, санхүүгийн нөөц, оюуны чадавхи, удирдахуйн ухаан гээд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, оюутны суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, сургалтын дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан нийтэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулж, төрийн болон төрийн бус, гадаадын олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй олон арван төсөл, хөтөлбөрүүд, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад хамрагдсаар ирсэн оюунлаг, бүтээлч хамт олон билээ.
Манай хамт олны боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь иргэдийн амьдралд төдийгүй улс орон, нийгмийн хөгжилд ч хувь нэмрээ оруулсаар байна.
Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч та бүхний өмнө Очирваань хайрханаараа овоглосон оюуны их уурхай Отгонтэнгэр Их Сургуулийн хаалга ямагт нээлттэй байх болно.
Манай сургуульд тавтай морилж, бидэнтэй хамтран ажиллахыг урин мэндчилж байна.
Отгонтэнгэр Их Сургуулийн Удирдах зөвлөлийн дарга,
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат багш,
доктор (Ph.D), профессор Д.Оюунхорол


No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам